brandFLOWER MONACO

Шидэт самбар | Flower Monaco

89,900₮
Богино тайлбар
Flower Monaco Magic doodle canvas
Бүтээгдэхүүний код:FM600273

Flower Monaco Magic Doodle Canvas – Хоёр талт бүтээлч тоглоомын дэвсгэр

Усаар зурж бүтээх, бай онох тоглоомыг нэг дор багтаасан Flower Monaco Magic Doodle Canvas! Хоёр өөр зориулалттай тал нь хүүхдэд бүтээлчээр тоглох, тоотой танилцах, онилох чадвараа дасгалжуулах боломж олгоно.

Нэг талд нь — усаар зурж бүтээнэ

Усаар норгосон порлоноор дэвсгэр дээр дүрс, хээ бүтээж тоглоно. Дэвсгэр хатахад дүрс аяндаа арилж, дахин шинэ бүтээл хийхэд бэлэн болно. Будаг, өнгийн харандаа, маркер хэрэглэхгүйгээр дахин дахин ашиглах боломжтой.

Нөгөө талд нь — бай онох тоглоом тоглоно

Тоотой бай руу онилж тоглон, тоо таних, оноогоо тоолох дасгал хийж болно. Гэр бүл, найзуудтайгаа ээлжлэн тоглох нь хамтдаа хөгжилтэй цаг өнгөрүүлэх сайхан арга юм.

Онцлог:

  • Хоёр талдаа өөр өөр тоглоомтой
  • Ус, порлон ашиглан дүрс бүтээнэ
  • Хатахад дүрс арилж, дахин ашиглах боломжтой
  • Тоотой бай нь онилох, оноо тоолох тоглоомд тохиромжтой
  • Төсөөлөл, бүтээлч сэтгэлгээ, гар–нүдний уялдааг дэмжинэ
  • Байгальд ээлтэй, хоргүй, үнэргүй материалаар хийгдсэн
  • 3+ насны хүүхдэд тохиромжтой
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл