Нийтлэл

Хүүхдэдээ тохирох өвлийн хувцсыг хэрхэн сонгох вэ?

2026 оны 10 сарын 16

Хүүхдэдээ тохирох өвлийн хувцсыг хэрхэн сонгох вэ?

Өвлийн хувцас сонгохдоо зөвхөн загвар, өнгийг нь харахаас гадна амьдарч буй газрынхаа уур амьсгал, хүүхдийнхээ өдөр тутмын хөдөлгөөн, тоглох орчныг харгалзах хэрэгтэй. Хүүхэд цасанд тоглодог уу, цанаар гулгадаг уу, эсвэл цэцэрлэг, сургуульдаа явахдаа голчлон өмсөх үү? Эдгээрээс шалтгаалан тохирох хувцасны онцлог өөр байна.

Lindberg-ийн Colden, Alpine, Nordic, Anorak, Trailer цувралууд өөр өөр хэрэгцээнд нийцсэн шийдэлтэй. Тэдгээрийн ялгаа болон хүүхдээ дулаан, тухтай хувцаслахад анхаарах зүйлсийг танилцуулъя. Бага насны хүүхдэд зориулсан комбинзон Anorak, Nordic, Colden цувралд бий. Мөн хамгийн бяцхан хэрэглэгчдэд зориулсан дулаахан Rocky Winter Baby Overall загварыг сонгох боломжтой.

Уур амьсгалдаа тохируулж сонгоорой

Өвөл нь эрс хүйтэрдэг газар дулаан тусгаарлах чадвар сайтай хувцас чухал. Харин харьцангуй зөөлөн боловч бороо, нойтон цас ихтэй газар уснаас хамгаалах чадвар, битүүмжилсэн оёдол, материалын эдэлгээг түлхүү анхаараарай.

Монголын өвөлд хувцас сонгохдоо гадаа байх хугацаа, салхи болон хүүхдийн хөдөлгөөний идэвхийг хамтад нь тооцох хэрэгтэй. Идэвхтэй гүйж тоглодог хүүхэд, тэргэнцэрт суудаг бага насны хүүхдийн дулааны хэрэгцээ ч ялгаатай.

Colden — зөөлөн материал, дулаахан доторлогоо

Colden бол Lindberg-ийн хамгийн эрэлттэй өвлийн цувралуудын нэг. Зөөлөн атлаа эдэлгээ сайтай материал нь сургуулийн талбайд тоглохоос эхлээд цанын аялалд хүртэл тохиромжтой.

Их биеийн хэсэгтээ флийс доторлогоотой тул өмсөхөд дулаахан, тухтай мэдрэмж төрүүлнэ. Биед эвтэйхэн эсгүүр нь хүүхдэд чөлөөтэй хөдлөх боломж олгож, элэгдэлд өртөмтгий хэсгийн хүчитгэл нь эдэлгээг нэмэгдүүлдэг.

Дулаан, тав тух болон хөдөлгөөний эрх чөлөөг хослуулахыг хүсвэл Colden-ийг сонирхоорой.

Alpine — цас, цанын идэвхтэй аялалд

Alpine нь цанаар гулгах, цасанд идэвхтэй тоглох дуртай хүүхдэд зориулсан цуврал. Зузаан дулаалгын дүүргэлт, нейлон доторлогоотой бөгөөд хүйтэн нөхцөлд дулаан хадгалахад чиглэсэн хийцтэй.

Битүүмжилсэн оёдол, усны хамгаалалт сайтай материал нь цас, бороотой үед хамгаална. Мөн куртка болон комбинзоны ханцуйнд цанын өргөгчийн карт хийх тусгай халаастай нь бусад цувралаас ялгарах онцлог юм.

Гэр бүлээрээ цанаар гулгаж, өвлийн аялалд тогтмол явдаг бол Alpine тохиромжтой сонголт болно.

Nordic — өдөр тутмын тоглоом, зугаалгад

Nordic нь өдөр тутмын хэрэглээнд тохирох энгийн загвар, ажиллагаатай хийцийг хослуулсан цуврал.

Усны хамгаалалт болон амьсгалах чадвар нь гаднын чийгээс хамгаалж, хөдөлгөөний үед үүсэх чийгийг гадагшлуулахад тусална. Тиймээс цэцэрлэг, сургуульдаа явах, гадаа тоглох, гэр бүлээрээ зугаалах зэрэг олон төрлийн хэрэглээнд тохиромжтой.

Anorak — хөнгөн, уян хатан, сонгодог загвар

Anorak нь хүүхэд чөлөөтэй хөдөлж, цасанд тоглоход тохирсон хөнгөн, уян хатан цуврал.

Салгаж болдог малгай, тохируулгатай хэсгүүд нь өдөр тутмын хэрэглээг илүү эвтэйхэн болгоно. Нейлон доторлогоотой бөгөөд сонгодог төрхийг практик шийдлүүдтэй хослуулжээ.

Anorak нь Colden-ийн хамт Lindberg-ийн хамгийн эрэлттэй өвлийн цувралуудын нэг юм.

Trailer — цаг агаар тогтворгүй үед

Trailer нь салхи, уснаас хамгаалах онцлогтой, уян хатан, эдэлгээ сайтай шинэ цуврал. Материалын бүрэлдэхүүнд дахин боловсруулсан материал ашигласан.

Харьцангуй нимгэн дулаалгатай тул хасах, нэмэх хэм ээлжилдэг, цаг агаар байнга өөрчлөгддөг нөхцөлд зориулжээ. Өмсөхдөө тухайн өдрийн нөхцөлд тохируулан дотуур давхаргыг сонгох нь чухал.

Rocky — бяцхан үрсэд зориулсан дулаахан комбинзон

Rocky Winter Baby Overall нь бага насны хүүхдэд зориулсан, хөвсгөр, дулаахан өвлийн комбинзон юм. Хүйтэн өдрийн зугаалгад хүүхдийг тухтай байлгахын зэрэгцээ өмсгөж, тайлахад хялбар хийцээрээ онцлог.

Урд талын хос цахилгаан товч нь комбинзоныг өргөн нээж, хүүхдээ хувцаслахад дөхөм болгоно. Ханцуй, шуумаг нь уян амсартай бөгөөд гар, хөлийг давуулан хаах нугалдаг хэсэгтэй. Гутлын доогуур тогтоох оосор нь шуумаг дээш сөхөгдөхөөс сэргийлнэ. Мөн салгаж болдог, хиймэл үслэг хүрээтэй малгайтай.

Материалын усны хамгаалалт 8,000 мм, амьсгалах чадвар 5,000 г/м²/24 цаг. Гэхдээ оёдол нь битүүмжлэгдээгүй тул нойтон цас, шалбаагт удаан тоглоход энэ онцлогийг харгалзаарай.

Зөв размер дулаан, тав тухад нөлөөлнө

Хувцас хэт бариу байвал хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, дотуур давхарга өмсөх зайг багасгана. Харин хэт том байвал ханцуй, шагай болон бусад хэсгээрээ зөв таарахгүй, өмсөхөд төвөгтэй болж болно.

Хүүхдийнхээ бодит хэмжээг авч, размерын заавартай харьцуулан сонгоорой. Өмсгөж үзэхдээ суух, бөхийх, гараа өргөх үед чөлөөтэй хөдөлж чадаж байгаа эсэхийг шалгах нь тустай.

Мөн сонгосон загварынхаа дараах хэсгүүдийг анхаараарай:

  • Ханцуй, шагайн амсрын хийц болон тохируулга
  • Цас дотогш орохоос хамгаалах хаалт
  • Өвдөг, өгзөг зэрэг элэгдэл ихтэй хэсгийн хүчитгэл
  • Малгай, халаас болон бусад хэрэгцээтэй шийдэл

Colden, Alpine, Nordic, Anorak цувралууд куртка, өмд, комбинзон гэсэн сонголттой. Бага насны хүүхдэд зориулсан комбинзон Anorak, Nordic, Colden цувралд мөн бий.

Аль комбинзон хамгийн дулаахан бэ?

Дулаан байдал нь зөвхөн комбинзоны загвар, дүүргэлтээс хамаарахгүй. Дотуур нь юу өмссөн, размер хэрхэн таарсан, хүүхэд хэр идэвхтэй хөдөлж байгаагаас мөн шалтгаална.

Тиймээс тохирсон гадуур хувцас сонгохын зэрэгцээ давхарлан хувцаслах зарчмыг баримтлах хэрэгтэй.

1. Суурь давхарга — чийгийг гадагшлуулах

Арьсанд хамгийн ойр давхарга нь биеийн чийгийг гадагшлуулж, хүүхдийг хуурай байлгах үүрэгтэй. Чийг татаж гадагшлуулах зориулалттай суурь хувцас сонгоорой.

2. Дунд давхарга — дулааныг хадгалах

Флийс эсвэл ноосон хувцас нь дулаан тусгаарлах давхарга үүсгэнэ. Цаг агаар болон хүүхдийн хөдөлгөөний идэвхэд тохируулан энэ давхаргын зузааныг сонгоно.

3. Гадна давхарга — салхи, цас, чийгээс хамгаалах

Комбинзон эсвэл куртка, өмд нь гаднын нөхцөлөөс хамгаална. Дотуур давхаргуудтайгаа зөв хосолсон үед хүүхэд дулаан, тухтай байж, чөлөөтэй тоглох боломжтой.

Эдэлгээ ба зөв хэрэглээ

Lindberg-ийн өвлийн хувцаснууд хүүхдийн тоглоом, хөдөлгөөнд нийцэх эдэлгээ сайтай материал, шаардлагатай хэсгийн хүчитгэлд анхаардаг. Хувцасныхаа арчилгааны шошгыг дагаж угааж, хатаах нь материал болон хамгаалалтын шинж чанарыг хадгалахад чухал.

Хүүхдэдээ өвлийн хувцас сонгохдоо уур амьсгал, хөдөлгөөний хэрэгцээ, зөв размер, дотуур давхарга гэсэн дөрвөн зүйлийг хамтад нь бодоорой. Ингэснээр хүүхэд өвлийн өдрүүдийг дулаан, тухтай, хөдөлгөөнтэй өнгөрүүлэхэд тусална.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл