Нийтлэл

FLOWER MONACO БРЭНДИЙН ТУХАЙ

2026 оны 09 сарын 02

FLOWER MONACO БРЭНДИЙН ТУХАЙ

Flower Monaco нь АНУ болон Европын хүүхэд төвтэй боловсролын дэвшилтэт үзэл баримтлал, цэвэр бөгөөд орчин үеийн гоо зүйн уламжлалаас санаа авсан хүүхдийн бүтээлч бүтээгдэхүүний брэнд юм.

2016 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тус брэнд урлаг, төсөөлөл, бүтээлч үйл ажиллагааг нэгтгэн, хүүхэд тоглонгоо суралцах, өөрийн ертөнцийг чөлөөтэй илэрхийлэх шинэлэг бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсээр ирсэн.

Flower Monaco-ийн үндсэн философи нь AIC буюу:

• Art – Урлаг

• Imagination – Төсөөлөл

• Creation – Бүтээлч үйл ажиллагаа

гэсэн гурван ойлголтын нэгдэл юм.

AIC үзэл баримтлал нь хүүхдэд бэлэн загварыг зөвхөн даган дуурайхаас илүүтэйгээр өөрийнхөөрөө сэтгэх, төсөөллөө чөлөөтэй илэрхийлэх, санаагаа бодит бүтээл болгон хэрэгжүүлэх боломж олгоход чиглэдэг.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ МАТЕРИАЛ, ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Flower Monaco-ийн онцлог давуу талын нэг нь бүтээгдэхүүндээ байгалийн гаралтай болон хүүхдийн хэрэглээнд тохирсон, сайтар сонгосон материалыг түлхүү ашигладаг явдал юм.

Бүтээгдэхүүний төрөл, зориулалтаас шалтгаалан ургамлын гаралтай орц, байгалийн лав, хариуцлагатай эх үүсвэрээс бэлтгэсэн мод, цаас зэрэг материалыг сонгон ашиглаж, хүүхдийг шаардлагагүй химийн бодист өртөх эрсдэлийг бууруулахыг зорьдог.

Мөн бүтээгдэхүүний түүхий эд, бүтэц, савлагаа, үйлдвэрлэлийн чанарт тогтмол хяналт тавьж, хүүхэд хэрэглэхэд тохиромжтой эсэхийг лабораторийн шинжилгээ, чанарын шалгалтаар баталгаажуулахад онцгой анхаардаг.

Flower Monaco-ийн бүтээгдэхүүний багцад АНУ-ын CPSC, Европын CE, БНСУ-ын KC зэрэг зах зээлийн аюулгүй байдлын шаардлагын хүрээнд шинжлэгдсэн бүтээгдэхүүнүүд багтдаг. Түүнчлэн хариуцлагатай ойн менежмент, мод болон цаасан түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг дэмждэг FSC гэрчилгээтэй материал ашигласан бүтээгдэхүүнүүдтэй.

Ийнхүү Flower Monaco нь бүтээлч хөгжил, чанартай материал, хүүхдийн аюулгүй хэрэглээг нэг дор хослуулж, эцэг эхчүүдэд илүү итгэлтэй сонголтыг санал болгохыг зорьдог.

Flower Monaco нь 0–12 насны хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон зургийн хэрэгсэл, бүтээлч урлалын багц, сургалт-хөгжлийн тоглоом зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлдэг. Эдгээр бүтээгдэхүүн нь хүүхдийн:

• төсөөлөн бодох чадвар;

• бүтээлч сэтгэлгээ;

• гарын жижиг булчингийн хөгжил;

• өнгө, дүрсийн мэдрэмж;

• анхаарал төвлөрөл;

• бие даан бүтээх итгэлийг

тоглонгоо хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Flower Monaco — хүүхдийн аюулгүй хэрэглээг эрхэмлэж, төсөөллийг өнгөөр илэрхийлэн, санааг бодит бүтээл болгоно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл